Залуус аль болох л хурдан амжилтанд хүрчих юмсан гэж яарах юм. Бололгүй яахав тийм боломж бий.
Гэхдээ өнөөдрийнхөө сэтгэлгээгээр, өнөөдрийнхөө арга барилаар, өнөөдрийнхөө хэв маягаар бол хэзээ ч чадахгүй.
Учир нь хүсэл нь их боловч хөдөлмөрлөх тэнхэлгүй, яарч байгаа хэр нь цагаа ашиглаж чаддаггүй, бусад хүн яагаад чадаагүй вэ гэдгийг сонссоор байж би яавал чадах вэ гэдгээ ухаж ойлгодоггүй, өрөөлийн алдсаныг өөрийн биеэр заавал амсаж байж ухаардаг, хэрэгтэй хэрэггүйг тунгааж бодохоосоо илүү дуртай дургүйгээ үргэлж ярьдаг, оюун ухаан сэтгэл зүрхнийхээ тэнцвэрийг хадгалж авч явж чаддаггүй ийм тохиолдолд хэзээ ч юу ч бүтдэггүй юм.
М.Мөнхжаргал
Tuesday, August 26, 2014
Wednesday, August 13, 2014
Эрүүл бус сэтгэлгээ
Хүн байгаа цагт сайн муу хослох нь ойлгомжтой. Хоорондын эрх ашгийн зөрчилөөс болж бүтэх бүтэхгүй юм олон тохиолдож, баярлах гомдох ээлжилж л таараа. Тэртээ тэргүй сайн муу хослох энэ хорвоод өөрсдөндөө зовлон нэмэх хэрэг юу байна. Жаахан эрүүл сэтгэж амьдралыг арай бодитой хардаг болчихвол өөрсдөөс шалтгаалах зовлон хамаагүй багасах юм шүү дээ. Эрүүл бус сэтгэлгээнээс үүдэлтэй эрүүл бус үйлдэл дэндүү олширчээ. Энэ чинь бидний хүсэхгүй байгаа тэр эрүүл бус нийгэм биш гэж үү? Эрүүл бус сэтгэлгээнээс л эрүүл бус нийгэм үүсэж бий болдог юм. Тиймээс эх оронч, үндсэрхэг үзэлтэн, монголоо гэх сэтгэлтэй хэн бүхэн ирээдүй хойч үе, эх орныхоо хөгжлийн төлөө тархиа жаахан цэнэглэж, эрүүл сэтгэлгээнд суралцвал тэр л хамгийн аугаа үйлс болох биз ээ. Түүнээс бус бусдын гавъяагаар сагсуурч цээжээ дэлдэх хэр нь хогоо гудамжиндаа хаяж, хүний хүнийг дээрэлхэн бахаа хангаж, сайн сайхны тухай ярьсан хэр нь өнөө маргаашийнхаа хоолны мөнгөний төлөө бусдын үнэ цэнийг уландаа гишгэх нь Монгол орныг минь хөгжүүлэхгүй бас Монголын ирээдүйг минь аврахгүй л болов уу.
Monday, August 11, 2014
Амьдралын цагаан толгойн А үсэг
NOTHING IMPOSSIBLE
Боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг үнэн хэдий ч хүмүүс жинхэнэ
утгыг нь хараахан олж хараагүй л байна.
Энэ үгэнд аливаа зүйл боломжтой гэсэн санаа байгаа
болохоос хүн бүр чадна гэсэн санаа огтхон ч агуулагдаагүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Маш олон хүн ерөнхийлөгч болохыг хүсдэг. Гэхдээ бид бүтэлгүйтсэн
олонхийн түүхийг биш зорилгодоо хүрсэн тун цөөхөн хэдэн хүний түүхийг сонсдог.
Энд л бидний төөрөгдөл оршидог.Тэгвэл бид яах ёстой вэ?
Энд л бидний төөрөгдөл оршидог.Тэгвэл бид яах ёстой вэ?
Ямарч хүн доорхи зарчмыг
амьдралын цагаан толгойн А үсэг гэж
ойлгож болно.
1.
Өөрийнхөө
хэн гэдгийг тань.
2.
Байр
сууриа зөв тодорхойл
3.
Хүсэл
зорилгоо зөв тодорхойл
4. Зорилгодоо хүрэх аргачлалыг боловсруул
5. Тууштай бай
Subscribe to:
Posts (Atom)