Tuesday, August 26, 2014

Бололгүй яахав тийм боломж бий

Залуус аль болох л хурдан амжилтанд хүрчих юмсан гэж яарах юм. Бололгүй яахав тийм боломж бий. 
Гэхдээ өнөөдрийнхөө сэтгэлгээгээр, өнөөдрийнхөө арга барилаар, өнөөдрийнхөө хэв маягаар бол хэзээ ч чадахгүй. 
Учир нь хүсэл нь их боловч хөдөлмөрлөх тэнхэлгүй, яарч байгаа хэр нь цагаа ашиглаж чаддаггүй, бусад хүн яагаад чадаагүй вэ гэдгийг сонссоор байж би яавал чадах вэ гэдгээ ухаж ойлгодоггүй, өрөөлийн алдсаныг өөрийн биеэр заавал амсаж байж ухаардаг, хэрэгтэй хэрэггүйг тунгааж бодохоосоо илүү дуртай дургүйгээ үргэлж ярьдаг, оюун ухаан сэтгэл зүрхнийхээ тэнцвэрийг хадгалж авч явж чаддаггүй ийм тохиолдолд хэзээ ч юу ч бүтдэггүй юм.
М.Мөнхжаргал

No comments:

Post a Comment