Tuesday, September 23, 2014

Чоно Туулай 2

Та бүхэнд Туулайг барьж идэхээр хөөж буй Чонын тухай нэгэн сонирхолтой философийг сонирхуулъя. 
Энэхүү үйл явцыг гагцхүү чонын эрх ашиг, чонын ахуй болон оршихуйн үүднээс тайлбарлаад туулайг зөвхөн өнхөрч буй хэсэг махны адилаар үзэж болохгүй. Чонын барих, идэх гэж хөөсөн түүх ба Туулайны баригдахгүй байх, амь гарах, ахуй оршилоо үргэлжлүүлэх гэж зугтаасан тэмцлийн түүх аль аль нь яригдах ёстой. Учир нь энэ хөөцөлдөөн бол ямагт 2 талын үйлдэл байдаг. Жишээ нь Чоно өөрийн хүссэн замаар биш Туулайны зугтаасан замаар л хөөхөөс өөр аргагүй. Туулай газрын өөд зугтаавал Чоно газрын өөд л хөөнө, уруу зугтаавал уруу л хөөнө. Туулайг хөөж яваад Чоно өөрөө осолдож ч мэднэ. Ингэж Чонын хөөх зам, чиг, хурд, урлаг зөвхөн Туулайны зугтаах явцаас ихээхэн хамааралтай. Өрөөсгөл хөндвөөс амьд байгаль дахь ахуй оршлын "Чоно - Туулай" гэсэн гинжин хэлхээний учир тайлагдахгүйгээс гадна Чоно ба Туулайн харилцааны үнэн бодитоор харагдахгүй.
Энэ философи нь бид аливаа үйл явцыг олон талаас нь ажиглах, болж буй өрнөлийг түүнд оролцогч талуудын бүгдийх нь байр суурин дээрээс мэдэрч ойлгох чадвар хэрэгтэйг сануулсан юм.


No comments:

Post a Comment