Сонголт бол тодорхой нэг цаг хугацаанд л байдаг. Сонголт нь энд байхдаа за гэчихээд, тэнд очоод өөрчилчихдөг орон зайн асуудал огтхон ч биш, зөвхөн цаг хугацааны асуудал. Монголд ийм асуудлаас болж хамтрагчидынхаа итгэлийг алдах явдал бизнест, ард түмнийхээ итгэлийг алдах асуудал улс төрд олон бий. Сонголт хийхээс өмнө аль дуртайгаа сонгох ЭРХ бий. Энэ эрхээ эдлэх нь хэний ч хувьд ЧӨЛӨӨТЭЙ. Харин СОНГОЛТ хийгдсэний дараа зөвхөн ХАРИУЦЛАГА л яригдана. Энэ бол аль ч нийгэмд, аль ч улсад, аль ч цаг үед өөрчилөгдөх ёсгүй зарчим. Тиймээс Сонголт хийхээсээ өмнө сайн бод, нэгэнт хийсэн бол буцах зам байхгүй. Хэрвээ буцах ЭРХ байдаг бол хүн хэмээх туйлбаргүй, туйлын залхуу тархитай амьтад хэзээ ч хөгжихгүй байсан. Тиймээс эрх чөлөөний асуудлыг эерэгээр, өөдрөгөөр бас хариуцлагатайгаар хүлээн авч сур. Ардчилал гэдэг чинь хүн төрөлхтний аз жаргалтай хамтын амьдралыг цогцлоох гэж бий болгосон тогтолцоо болохоос хөнгөн хүсэлдээ хөтлөгдөж урагшилдаг, хувиа хичээж бусдыг хохироодог, хатуу ширүүнээс айж хулгадаг, хариуцлага үүрэхээс зугатаж бултдаг бяцхан жаалуудын тоглоом биш. Эрх чөлөө хэмээх ойлголтыг ард түмэн урагшлахын тулд, хөгжихийн тулд, нягтран нэгдэхийн тулд ашигладаг болхоос ухрахын тулд, доройтохын тулд, хагарч бутрахын тулд ашигладаггүй л байх. Хэрвээ сөргөөр ашиглах аваас эрх чөлөөтэй байхын ашиг Монгол улсад үгүй. Ард түмэн өөрсдийн элчээ төр түшүүлэхээр томилж, хамтдаа харийн дарангуйлалгүй эрх дураараа, чөлөөтэй амьдрах чин хүсэлд дулдуйдан Ардчилал, эрх чөлөөны асуудал гаргаж ирсэн болохоос, амин хувийн эрх ашигийн төлөө эрхийн балай загнаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх овлигогүй, хариуцлагагүй, нийгмийн ухамсараа уландаа гишгэж биеэ тоосон БИ хэмээх хэнхэгүүдийг төрүүлэх гэж гаргаж ирээгүй л болов уу.
Бид зоригтой, зарчимч, тууштай, хариуцлагатай байх хэрэгтэй.
СОНГОЛТонд ХАРИУЦЛАГА гэж бий, харин ХАРИУЦЛАГАд СОНГОЛТ гэж үгүй.
М.Мөнхжаргал
Tuesday, September 23, 2014
Чоно Туулай 2
Та бүхэнд Туулайг барьж идэхээр хөөж буй Чонын тухай нэгэн сонирхолтой философийг сонирхуулъя.
Энэхүү үйл явцыг гагцхүү чонын эрх ашиг, чонын ахуй болон оршихуйн үүднээс тайлбарлаад туулайг зөвхөн өнхөрч буй хэсэг махны адилаар үзэж болохгүй. Чонын барих, идэх гэж хөөсөн түүх ба Туулайны баригдахгүй байх, амь гарах, ахуй оршилоо үргэлжлүүлэх гэж зугтаасан тэмцлийн түүх аль аль нь яригдах ёстой. Учир нь энэ хөөцөлдөөн бол ямагт 2 талын үйлдэл байдаг. Жишээ нь Чоно өөрийн хүссэн замаар биш Туулайны зугтаасан замаар л хөөхөөс өөр аргагүй. Туулай газрын өөд зугтаавал Чоно газрын өөд л хөөнө, уруу зугтаавал уруу л хөөнө. Туулайг хөөж яваад Чоно өөрөө осолдож ч мэднэ. Ингэж Чонын хөөх зам, чиг, хурд, урлаг зөвхөн Туулайны зугтаах явцаас ихээхэн хамааралтай. Өрөөсгөл хөндвөөс амьд байгаль дахь ахуй оршлын "Чоно - Туулай" гэсэн гинжин хэлхээний учир тайлагдахгүйгээс гадна Чоно ба Туулайн харилцааны үнэн бодитоор харагдахгүй.
Энэ философи нь бид аливаа үйл явцыг олон талаас нь ажиглах, болж буй өрнөлийг түүнд оролцогч талуудын бүгдийх нь байр суурин дээрээс мэдэрч ойлгох чадвар хэрэгтэйг сануулсан юм.
Энэ философи нь бид аливаа үйл явцыг олон талаас нь ажиглах, болж буй өрнөлийг түүнд оролцогч талуудын бүгдийх нь байр суурин дээрээс мэдэрч ойлгох чадвар хэрэгтэйг сануулсан юм.
Tuesday, September 16, 2014
1000 бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг
1000 бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг гэдэг амьдралын энгийн үнэн. Бид ядаж нэг алхахгүй бол зогссон газраасаа хэзээ ч хөдлөхгүй гэдэг нь ч бас үнэн. Тэгвэл бидний ажил, амьдралын их аяны анхны алхам юу вэ?
Нэгэн сургалтан дээр фитнесийн багш маань турах, таргалах, галбиржих фитнес дасгалууд тийм ч хэцүү биш, хамгийн гол нь идэж уух, унтаж амрахаа зөв хослуулахыг хийж чаддаг хүн ховор байдаг учир цөөн хүн үр дүнг хүртдэг тухай хэлсэн. Мөн өөр нэгэн сургалтан дээр бас нэгэн багш ой тогтоолт, оюун ухаан сайжруулах 3 хүчин зүйл нь: Хоол, нойр, хөдөлгөөн гэж ярив. Зөв хоолоо идэх, зөв цагтаа амрах, зөв зохистой хөдөлгөөн гэх мэт... Өглөөний хүн номноос өөртэйгээ тэмцэж өөрийгөө ялан дийлэх тухай олон хүн бас уншсан байх. Өнөөгийн нийгэмд амьдралын буруу хэв маягаас болж л өвчин зовлон, бухимдал бий болж байгааг хаа сайгүй ярьдаг. Ингээд бодохоор Хүн гэж өчүүхэн амьтан идэх, унтах хэрэгцээндээ дарлуулж байж яаж Том мөрөөдөл, том зорилгодоо хүрнэ гэж санадаг юм бол...? Эхлээд идэх унтах хоёроо захирч сурчихвал өөр юунд ч өөрийгөө залаад сурчихдаг юм гэж багш минь хатуухан хэлсэн юм. Нөгөө бидний ярьдаг хэцүү сэдэв ЭГО, УХАМСАР зэрэг бол дараагийн алхам болж таарах нь. Ер нь тэгээд ДУРТАЙ - ДУРГҮЙ хоёрыг үндэс болгож шийдвэр гаргахаас ХЭРЭГТЭЙ - ХЭРЭГГҮЙ хоёрын үндэс болгож шийдвэр гаргаж сурсан цагтаа л хүн урагш нэг алхам ахидаг юм. Үүнийг сурахад туслах хамгийн том дасгал бол ХООЛ, НОЙРОО удирдаж сурах юм уу даа.Тэгхээр бидний ажил, амьдралын их аян, Том зорилгын анхны алхам юу болж таарав ?
Тэр бол унтах, идэхээ зохицуулж сурах юм шүү дээ.
Уруудах хүн унтах, идэх
Өөдлөх хүн санах, сэрэх хэмээх ардын цэцэн үгийг иш болгож энэ бичлэгээ өндөрлье.
Унтах идэхээ зохицуулах нь
Ухаант хүний чадвар юм шүү.

Sunday, September 14, 2014
АСУУЛТЫН ХҮЧ
Бид хүүхэд
байхдаа л ээж, ааваасаа Энэ юу вэ? Яагаад? гэж асуудаг байсан. Өсөж том болсон
ч цаг ямагт л аливаа зүйлийн талаар бусдаас асуухыг урьтал болгодог. Гэтэл бид
өөрсдөөсөө хэр их АСУУЛТ асуудаг билээ?
Чухам яагаад
асуултуудын тухай яриад байна вэ гэж зарим нэг нь гайхаж байж магадгүй. Уншигч
таныг хэзээ хамгийн сүүлд АСУУЛТ – тай ухамсартайгаар ажилласанаа сайтар нэг
эргэцүүлээсэй гэж хүсэх байна. Ихэнх хүмүүсийн хувьд АСУУЛТ амьдралд нь хэр их
үүрэг гүйцэтгэж байгааг ч анзаарах сөхөөгүй амьдарч яваа. Анзаардаггүй гэдэг нь
ач холбогдол өгдөггүй гэсэн үг.
АСУУЛТЫГ та өөрийнхөө сайн найз, багш,
дасгалжуулагч, амьдралыг чинь өөд татах, ажлыг чинь урагшлуулах хэн нэгэн
ачтантай зүйрлэн бодох хэрэгтэй. АСУУЛТТАЙ их нөхөрлөдөг хүмүүс асуудал багатай
байдгийг ч бүү март. Ямар ч ухаантан байсан түүний сайн найз нь асуулт л
байдаг.
АСУУЛТЫГ
хэрэгцээтэй үед өөрөө зөнгөөрөө гарч ирээд, хэрэггүй үед таг алга болдог үл
үзэгдэгч хэлбэрээр байлгаад байх юм бол танд болон таны амьдралд ямар ч
өөрчилөлт гарахгүй гэдгийг батлаж чадах байна.
Тиймээс АСУУЛТ
болгонд ухамсартай хандаж АСУУЛТЫГ амьд байлгаж сурах хэрэгтэй. Жишээ нь ХЭЗЭЭ,
ХААНА, ХЭНТЭЙ, ЮУГ, ЯАЖ ярихаа мэддэг хүнийг харилцааны мэдрэмж сайтай хүн
гэдэг. Тэгвэл ердөө л дээрхи 5 асуултыг өөртөө байнга тавьж сурах юм бол таны
харилцаанд дэвшил гарна гэдэгт итгэж болно.
АСУУЛТ бол:
1.
Гайхамшигтай
харилцааны хэрэгсэл.
2.
Маш
сайн газарчин
3.
Асуудлыг
шийдэгч
Ингээд танд
нэгэн даалгаварыг үлдээе. Доорхи АСУУЛТУУДЫГ өөрөөсөө асууж хариултыг нь заавал олоорой.
1.
Би
ХЭН бэ?
2.
Би
ЮУНЫ ТУЛД амьдарч байна вэ?
3.
Би
ЯАЖ зорилгодоо хүрэх үү?
4.
Би
ХЭНТЭЙ хамтрах нь зөв бэ?
5.
Би
ЮУНЫ тулд үүнийг хийх хэрэгтэй гэж?
Эдгээр АСУУЛТАД хариулт олж чадвал зүг чиг, мөн чанараа
алдахгүй байж чадна. Мөн өөрийгөө таниж мэдэхэд тань туслах нэгэн чухал
АСУУЛТЫГ танд санал болгоё. Энэ бол ЯАГААД хэмээх асуулт. Та яг одоогийн нөхцөл
байдлаа ЯАГААД гэдэг асуултаар дүгнэж эхлээрэй. Урган гарч ирэх хариулт болгонд
ЯАГААД хэмээх асуултыг үргэлжлүүлэн асуугаарай. Зах хязгааргүйгээр асуулт
хариулт хөврөх болно. ЯАГААД гэж асууж болж л байвал эхлэлийн цэгт хүрэх
болоогүй байна гэсэн үг. ЯАГААД гэж асуухад утгагүй санагдах тэр үед л та бүх
учир шалтгааны угт буюу эхлэлийн цэгт хүрсэн байх болно.
Тэнд та жинхэнэ өөрийгөө олж харна. Магадгүй өөрөө
өөртэйгээ ярилцах нь хэцүү бол таныг маш сайн ойлгох өөр хэн нэгэнтэй энэхүү
ярилцлагыг өрнүүлээрэй. Гэхдээ үнэхээр өөрийгөө таниж мэдье гэвэл ичиж санаа зоволтгүй, үнэнч
шударгаар энэ ярилцлагыг өрнүүлэх ёстой гэдгийг битгий мартаарай.
АСУУЛТААР амьдралаа өөрчилсөн хүмүүс олон байдаг юм шүү. Танд ч бас амжилт
хүсье.
Subscribe to:
Posts (Atom)